Дахин ажилд оров өө. 2011.11.11

Written by Mandakh.P. Posted in Өдрийн тэмдэглэл

11 оны 9 сарын сүүл хавиар хувийн ажлаа хийдэг баатар болоод л явж байв. Яахав түүнээсээ бага зэрэг орлогоо олоод амьдраад л байв. Ээж аавын шахалтаас болоод ажилд орохгүй гэсэн жижиг зэмлэл хүртэв. Надад орох газрууд байсан авч нэг тэнэг шалтгаанаасаа болоод ичээд гэртээ бүгээд байсан юм. Гэхдээ энэ байдал маань хамт олонгүй ганцаардсан байдалд оруулах нь надад сэтгэлийн там болгосон гэхүү дээ. Зиа тэгээд твиттер нүүрний номон дээр ажлын зараа бичээд тавитал ашгүй шууд контактаар маань орж ирээд холбоо барих утсаа үлдээсэн байв. Яриад очтол томоохон газрын оффис 2 давхарт гараад нэгэн жижиг биетэй залуу надад ажлын талаар ярьж бас татгалзахааргүй санал тавив. Таалагдав өө!!! Ингээд 7 хоногийн дараа ажилдаа ороод иртэл надад Шинэхэн iMAC ширээг нь бэлдчихсэн байв. Нэг жижиг инээмсэглэлтэй ах хамгийн түрүүн нүдэнд өртөв. Энэ бол ахлах инженер ах байв хэхэ. Бас нэгэн жиргээчийг олж харав. Зурган дээрээ УИХ царайтай мөртлөө амьдрал дээр инээдэм наргианы үүр уурхай болсон хөгжилтэй ах хаха. Түүний нэрийг бодонгуут инээд хүрэв :P Хуульч ах ажилдаа үнэнч их хичээнгүй харагдав. Ажилд оруулсан залуу маань их шудрага найрсаг харьцаатай тул амархан ойлголцов. Манай ажил дээр бүх салбарынхан байна өө. Тэгж гэмээнэ компани үйл ажиллагаа явагдах биз. Тав тухтай орчин ажлын найрсаг хамт олон. Сайхан компьютер цэвэрхэн ширээ, боломжийн цалин, нэр хүндтэй газар гээд бүгд таалагдав. Ажилдаа ороод сар болсон ч би нэг л цочироо гардаггүй компаний үйл ажиллагаатайгаа сайн танилцахгүйн улмаас энгийн зүйлүүдийг ч мартаж орхив. Дээр нь төөрч будлин алдаа их гаргав. Хүсэж байсан зүйлдээ тодорхой хэмжээнд хүрсэн ч ОДОО сайн ажиллах хамгийн чухал. Ажлын хамт олон маань шууд таалагдаад байгаа. Хүн ажлын байрандаа тав тух найрсаг зүйлийг бүрдүүлж чадах нь ажлын эрч хүч оюун бодлыг маш сайхан болгож өгдөг юм шиг… Мөн ажилдаа ч ирэхэд урамтай. Гол нь юм сайн хийхдээ биш ЦАГАА зөв зохицуулалт хийх нь хамгийн том давуу тал гэдгийг ойлгов :)

Share on Twitter

Mandakh.P

П.Мандах нь Мултимедиагийн чиглэлээр сонирхон судалдаг бөгөөд одоогоор хувийн ч бай хувсгалын ажлуудыг хийсэн шиг завгүй явна. Та яаг одоо мэргэжлийнхээ дагуу хөтөлдөг мултимедиа блогт нь байна..
Error: Only up to 6 modules are supported in this layout. If you need more add your own layout.

Миний жиргээ

http://www.mandakh.net

http://www.blog.mandakh.net

http://www.facebook.com/mandakh.p

http://www.twitter.com/mandakh_ict

Social network

Friend me on FacebookFollow me on TwitterAdd me to your circlesFollow me on TumblrWatch me on YouTubeMy photostream on FlickrRSS Feed

Хувийн блог

Read feed