Сайншанд хот (Дорноговь)
Дорноговь нь Монгол улсын аймаг юм. 1931 онд байгуулагдсан. 14 сум, 60 багтай. 59800 орчим хүн амтай(2010 оны эцсээр) бөгөөд Сайншандад хүн аж үйлдвэрийн парк байгуулахаар болсноос хойш хүн ам огцом өсч байна. Аймгийн төв Сайншанд нь улсын нийслэл Улаанбаатар хотоос 456км-т оршдог. Дорноговь аймаг Монгол орны зүүн өмнөд хязгаарт Өмнөговь, Дундговь, Говьсүмбэр, Хэнтий, Сүхбаатар аймгуудтай хил залган оршдог. БНХАУ-тай 600 км-ээр хиллэдэг. Хойд,урд хоёр гүрнийг холбосон, төвийн бүсийн хөгжлийн гол тэнхлэг болсон төмөр зам дайран өнгөрдөг. Энэ замын дагуу тус аймгийн бүх сумын 42,8 хувь, хүн амын 54,8 хувь нь оршин сууж байна. За нэг иймэрхүү илүү их мэдээллийг эндээс уншаарай.
Дорноговь аймгийн Сайншанд хот Миний бодол.
Саяханы өнгөрсөн сард Дорноговь аймгийн Сайншанд хотоор зочилоод ирлээ. Камер үүрдэг болсон цагаас хойш ийш тийшээ тэнэх өвчинд нэрвэгдчихсэн юм байна. УБ-ээс урагш бараг л 400 гаруй км газар галт тэрэгээр явна. Замдаа жижиг өртөө, зөрлөг, тосгод гээд ердөө л автобусны чиглэлээс ялгаагүй шахуу явдаг. Гэхдээ маш урт төмөр зам!!!!
Сайншанд хотод буугаад зуншлага сайн гэж энэ жил ярих ч өвс ургамал бага талдаа. Хаашаа ч харсан нэлийсэн шар тал. Яаг л саран дээр бууцан юм шиг сэтгэгдэл төрж байв. Газар тэнгэр хоёр заагаараа нийлцэн болоод ч тэрүү тэнгэр маш ойроос харагдаж байсан юм. Хот маань хоёр хэсэг салцан байдалтай ба голоороо жижиг толгодоор зааглагдсан Ар, Өвөр шанд гэдэг. Энд хөгжлийн хувьд миний үзэж байсан аймгийн төвүүдээс илүү юм. Төмөр замаа дагцан болохоор арга үгүй ч юм. Хаа газрын аймгуудад Оросуудын барьсан барилга харагддаг юм хойно жижиг жижиг хувийн барилгаас авахуулаад хувсгалынх ч хүртэл байна. Галт тэрэгнээс буугаад очих ёстой газраа хүртэл такси барих хэрэг гарав. Жижиг суудлын машаантай болгон таксинд явдаг юм болов уу гэ сэн бодолд хүрсэн юм. Нэг машин 4 – 5 хүн аваад хүн болгоноос 500 төгрөг аван үйлчилдэг. Намайг очих үеэр тус аймгийн 80 жил болж байсан бөгөөд наадам дээгүүр хэсэх боломж гарсан юм. За та бүхэн Сайшанд хотын зургуудыг хүргэж байна.

Comments (5)
SomeoNE
| #
manai aimagiin 80 jiliin oi bolson shdee bas ulaanbaatar hotoos sainshand hurtel 470km shdee govi nutag yum chin ovs nogoo iimerhuu l bdag shdee hehe :p chi tsaashaa hamriin hiid ntr yavahguidee
Reply
Уянга
| #
зарим зургууд нь таалагдлаа. Гэхдээ зарим дээр фотошоп нь хиймэл харагдуулах тал байна. Амжилт!!!!
Reply
JargaL
| #
ingej bj zurag iluu goyo bolno shde aldaa onoo blgui yahav
Reply
baagii
| #
dajgui ym tavisan bna ma aimag iim l dee
Reply
bataa
| #
hi uguiee er ni huurhun l ym bichsen bna sh dee manai aimgiin tuhai ajiliin amjilt husey
Reply