Орчин цагийн Робинзон Круза гэгдэх миний амьдрал Арлын анхдугаар наадам Huree Festival 2010

Written by Mandakh.P. Posted in Миний бүтээл

 
Би IT -ын чиглэлийн оюутан МУИС-шиг мундаг том сургуульд сурдаггүй ч Хүрээ гээд тэрүүхэндээ мундаг сургуульд сурдаг. Тиймээ би сургуулиараа бахардаг. Бидэнд Монголын шилдэг гэсэн багш нар хичээл заадаггүй ч хөдөлмөрч ард түмэн гэгдэх Солонгосын багш нар хичээл заадаг. Шижгэнсэн залуу багш нар дунд маань гадаадад боловсрол эзэмшээгүй нэг ч хүн байхгүй тиймдээ ч бид ухаалаг боловсролтой багш нараасаа хичээл гэхээс илүүтэйгээр хувь хүн талаасаа илүү ихийг сурч авахыг хичээдэг. Тиймээ Би Хүрээгийн оюутан энэ бол миний сургууль бас миний арлын нэгэн хэсэг.
4 сарын 24 – 25 хооронд анх энэхүү наадам маань болно гэж зарлал тараагдсан байсан ч юуны улмаас ч юм, хойшлогдсоор 5 сарын 8 – 9 нд болж өндөрлөв. Анх удаагаа энэхүү наадмыг сургууль дээрээ зохион байгуулсан гэхэд маш амжилттай болж өнгөрөв. 2 өдрийн турш энэхүү наадам маань салхи шуурсан аймшигтай өдөр таарав. Нээлттэй маягаар сургуулийн гадаа оюутануудадаа тэмцээн уралдаан зохион байгуулж ёстой л нэг халуухан юм болов. Нэг хэсэг нь янз бүрийн амттай хоол хийж зараад л нэг хэсэг нь дардас шидэн тоглож ,сагсны талбай дээр сагсны тэмцээн явагдаж байв.
Бүүр нэг ах ирчихсэн шивээс хүртэл урлан сууж байсан шүү. Олс таталтын тэмцээн болж буухиа тэмцээн үргэжилсээр л ёстой л нэг хөгжилтэй харагдана.Би энэ үеэр юу хийж байсан бэ.Ажил дээрээ өдрийг өнгөрүүлсээр захирлаас чөлөө аван барин сүүл хэсэгт нь очсон юм. Маргааш нь өглөө 3 – 4 хорооллын төв замд марафон гүйлт болсон гэсэн. Би тэр үед унтаж л байдаг хэхэ. Өдөр дундын алдад сургуулиар хэсэж гарав өө. Хамгийн эхний юм зарж байгаа лангуунаас очиж кола аван шимэн дотуур нь явсаар дуусгав.Эл өдөр бас л шороо шуурсан хавар цагийн хамгийн тэнэг өдөр байв.
- Гадаа шороо шуураад л гэхдээ л манай залуус цоглог юмаа үргэжлүүлнэ. Наадмын талаар сонирхолтой мэдээлэл ёстой цуглуулж чадсангүй би гэж олигтой ч оролцож чадаагүй наадмыг дуусгасан юм. Орой нь тусгай тайз засан бяцхан хэмжээний тоглолт болсон юм. Миний мэдэхийн Lemons 3 охин Эгшиглэн байсан уу Агиймаа байсан уу ямартаач нэг дуучин байсан. Өөр олны танил бус дуучид ая дуугаа өргөж үдэшлэгийг маань халуухан болгосон юм. Мөн дууны тэмцээн тэр үеэр болж билээ.
- Энэ үед ганц л зүйлийг ойлголоо. Гитар тоглодоггүй, гитар сонирходоггүй, гитарын хамтлаггүй анги гэж байдаггүй юм байна аа гэж хэхэ. Гитарчин залуустай IT –ын сургууль. Лемонс дуулж дуулж дуусны дараа ГАЛЫН НААДАМ гэж ёстой тосон дээр ус хийсэн юм шиг халуухан сайхан болж билээ. Энэ удаагийн наадамд маань өнөөх л нэг адтай програм хангамжийн ангийхан 1-р байр мөн манай мултимедиа тэнхимийнхэн 2-р байр эзлсэн билээ. Дараа жилийн наадамд манай тэнхим түрүүлнэ гэж итгэлтэй байгаа. Үнэхээр сайхан үдэш болсон шүү. Хүрээгийн цоглог залуусаа урагшаа !!!

Зиа зургуудаас нь сонирохуулая. Photographic by Marka Canon D400

Миний муу хийсэн халтар анносе Сургуулийн хашааны гадуур байрласан юм.
Тайзны ард байрласан анносе минь хөөрхий халтар ч гэсэн миний зохион гаргасан модел ккк Тиймээ гоё болоогүй мэджийна:P
Нээлт
Лемонс миний анносены урьд хаха. Цаг агаар тэнэг халуун гээд дуулж байсан нь кккк
3 охин хамтлаг
Компьютерийн шинжлэх ухааны тэнхим Өгөөдэй багш Си эсийн Батцэнгэл Цогоо манай тэнхимийн бөмбөрчин явж байхын :P
Энэ охиныг сандаггүй ээ хэн гэдэг билээ. Тэрүүхэндээ хөөрхөн дуулдаг шүү Universe best song 2009 д орж байсан
Share on Twitter

Trackback from your site.

Mandakh.P

П.Мандах нь Мултимедиагийн чиглэлээр сонирхон судалдаг бөгөөд одоогоор хувийн ч бай хувсгалын ажлуудыг хийсэн шиг завгүй явна. Та яаг одоо мэргэжлийнхээ дагуу хөтөлдөг мултимедиа блогт нь байна..

Comments (2)

  • erka

    |

    hoorhon bolson shvv, xviten baisniig l es tootsvol.

    Reply

  • Anonymous

    |

    хүв хүйтэн харагдаж байх чинь

    Reply

Сэтгэгдэл үлдээх

Error: Only up to 6 modules are supported in this layout. If you need more add your own layout.

Миний жиргээ

http://www.mandakh.net

http://www.blog.mandakh.net

http://www.facebook.com/mandakh.p

http://www.twitter.com/mandakh_ict

Social network

Friend me on FacebookFollow me on TwitterAdd me to your circlesFollow me on TumblrWatch me on YouTubeMy photostream on FlickrRSS Feed

Хувийн блог

Read feed