Твиттер.ком
Энэхүү сэдвийг твиттер хэрэглэж түүний үр ашиг мөн сайхан боломжуудыг мэдэрсэн блогчин болгон л нийтлэсэн байх. Магдаггүй би тээр сүүлд аль хэзээний газар авахгүй болсон хойно нь бичиж буй нь энэ юм уу даа хэхэ. Хэрвээ та Твиттер гэж чухам юуг яриад ойлгохгүй бол www.jirgee.com оор заавал ороод уншиж танилцаарай.Монголын твиттерчидийн клуб гэж хүртэл бий болсон.Хүний амьдралд ус агаар хэрэгтэй шиг ,интернэт ороход мээсэнжерээс минь илүү хэрэглэдэх болсон түүнийхээ тухай жаахан сараачая өө.Анх 2009 оны хавар билүү дээ Хантулга ахын блог дээр facebook Twitter энэ тар гэсэн өөрийнх нь профайл бүхий агуулга нэмэгдсэн байхыг үзээд твиттер гэж чухам юм бэ гээд судалж гарав.За ямартаач бүртгүүлчихлээ. Урьд өмнө нь бүртгүүлж байсан сайтуудыг бодвол хамаагүй хурдан бас их гоёмсог юм. Хамгийн түрүүн нээгээд л мэссэнжерийнхээ статус дээр бичдэг л элдвийн юмнуудаа бичиж гарав.Энэ ердөө 140 үсгэнд л тааруулж бодлоо буулгана гэсэн үг юм. Зиа дараа нь хэд хэдэн программист ах нарыг дагчихлаа.
- Одоо өөрийнхөө л юмыг ганцаараа биш бусаддтай хуваалцах мөн тэдний бодлыг хуваалцадаг болов. Эхэндээ баахан өдөр тутмын амьдрлын алхам тутамаа бичиж гарав. Одоо ч тэгдэг л дээ хэхэ. Гэвч тэдгээр дагсан ах нар маань гоё мэдээлэл агуулсан холбоосыг хүргэдэг болов.Тэд нарын үзэж харсан болгоныг би үздэг болов.Мөн цааш нь ч дамжуулж бусаддаа хүргэдэг болов. Зиа тээд ийн явж байгаа нэг л мэдэхэд архаг Твиттчин болчихосон явж байна шүү дээ.Твиттерт өнгөрүүлсэн цагийн өртөгт яагаад ч юм харамсдаггүй шүү.Тухайн дагах хүнээ л зөв сонговол элдвийн чатгүй хов жив бага шинэ соргог мэдээлэлээр л твит минь хөгжинө гэсэн үг.Зиа эдгээр өнгөрсөн хугацаанаас сайн муу талыг нь өөрийн үгээр хүргье
Сайн тал нь
• Энэ тал бол дэндүү олон юмтай тал нь шүү хэхэ.
• Мэдээллийг асар богино хугацаанд авдаг болов
• Зөв зохистой өөрийн бодлоо товч бөгөөд тодорхой хүргэдэг болж байна
• Интэрнэтийн шинэ шинэ үйлчилгээнүүдийг авч байна.
• Тухайн дагаж байгаа хүнээсээ шалтгаалан бусдын хэв маягийг харж бас суралцаж байна.
• Боловсролтой ухамсар мэдлэгтэй хүмүүстэй хамт жиргэх нь ёстой л нэг үлгэр дуурайлал болдог шүү.
Муу тал нь
Хэт донтуулах аюултай юм шигээ байн байн нээн харж шинэ шинэ юм нэмэгдэж байгаа болов уу гэх мэт та өөрөө хэт орчивол харах болно өө хэхэ. Зиа миний бодлоор нэг иймэрхүү байна. Жиргээ.ком дээр жиргэх талаар бяцхан зөвлөж нийтлэсэн байхаар нь блогтоо оруулчихлаа.
Твиттер хэрэглэдэг хүн бүхэнд энэхүү зөвлөмжийг хүргье
Эелдэг жиргээч байх 7 арга
Твиттер бол хүмүүсийн танилцаж болох олон газруудын хамгийн орчин үеийнх нь юм. Тиймээс өөрийнхөө талаар хүмүүст эелдэг бөгөөд тааламжтай мэдрэмж үлдээх нь маш чухал. Энэ нь чамайг дагах гэж байгаа мөн найз болох хүсэлтэй хүмүүсийг татахад хамгийн том хөшүүрэг болдог байна. Зарим хүмүүс хэт тооны араас хөөцөлдөөд эелдэг байхаа мартдаг. Энэ нь харин ч сөрөг үзүүлэлт харуулдаг байна. Эдгээр аргуудыг байнга санаж хэрэглэж заншвал твиттер дээр эелдэг байж бусад жиргээчдэд таалагдана болно.
1. Мэдээллийг эх сурвалжийг байнга дурдах: RT товчлуур нь сонирхолтой шинэ мэдээллийг түргэн түгээхэд зориулагдсан байдаг. Хамгийн анх хэнээс мэдээлэл авсан гэдгээ жиргээндээ байнга оруулах хэрэгтэй. Эс тэгвээс хүмүүс жинхэнэ эх сурвалжийг хүссэн хүсээгүй олж мэдэх болно. Эх сурвалжаа дурдаж, зөв түгээх хэрэгтэй.
2. Холбоо тогтоож харилцах: Найзуудтайгаа твиттерээр ярихаа мартвал чи тэднийг санаж эхлэнэ. Автоматаар мэдээ нэмдэг бот-с чиний ганц ялгарах давуу тал бол чи хүмүүстэй холбоо тогтоож харилцан ярилцаж чаддаг явдал юм. Хэрвээ чи зөвхөн мэдээлэл цацагч байгаад байвал хэнд ч таалагдахгүй. Харин твиттер бол Instant Messenger биш гэдгийг анхаарах хэрэгтэй ба бүх ярилцлага нийтэд ил тод байгаа гэдгийг анхаараарай.
3. Итгэлтэй бүлэг байгуулах: Маш анхааралтайгаар бүлэг нээх хэрэгтэй. Итгэж болох хүмүүсийг бүлэгтээ урь. Тэднийг өсөж, мөн хүмүүсийн итгэлийг хүлээлгэх нь чиний ажил бөгөөд найдвартай хүмүүсээр групп-ээ өсгөх нь твиттер дээр өсөх нэг арга юм.
4. Хариу нэхүүлэхгүйгээр туслах: Хэрвээ хүмүүс чиний жиргээг re-tweet хийж мөн мэдээлэлд чинь итгэж байвал тэднээс асуулгүй мөн адил хий. Энэ нь харилцааг бэхжүүлж итгэл үүсгэдэг байна. Хүмүүс чамайг мэддэгтэй сэтгэл хангалуун байх болно. Хэрвээ чи тэднээр хамаг юмаа хийлгээд өөрөө зүгээр хараад суугаад байвал нэг л өдөр чамайг орхиод одох болно.
5. Tag-г зөв хэрэглэх буюу тодорхой тайлбарласан байх: Ажлын орчинд үзвэл зохисгүй контент хааяа нэг хуваалцаж л байдаг даа. Тэдгээрийг хуваалцахдаа хүмүүст сануулга өгөх нь зүйтэй юм.
6. Мэдрэмжтэй байх: Шашин ба ямарваа нэгэн улс орны тухайн цаг үеийн байдлийн талаар жиргэхдээ хэзээ ч нэг талыг баримталж болохгүй. Учир нь та нөгөө талыг гомдоохоос өөр гарцгүй. Хүний итгэл гэдэг урт хугацааны туршид босовч нэг л хормын дотор нурж болдог гэдгийг санаарай. Мөн ямар нэгэн чухал бус маргалдаанд татагдан орох нь цагын гарз юм. Жиргээ бүрийг индекс-ээр нь хайж болдог бөгөөд дэлхий даяар таныг хэний талд байгааг чинь мөн харах болно. Бодоод үз дээ.
7. Хүн бүрийг хүндлэх: Хэн нэгнийг хайхрахгүй орхиж хэзээ ч болохгүй. Тэр тусмаа RT хийсэн жиргээнд өөрийнхөө бодлыг оруулаад анх хуваалцсан хүнийхээ бодлыг мөн мартаж болохгүй юм.
Миний мэдэх зүйл ингээд дууслаа. Дараа дахиад уулзъя. Хэрвээ таньд таалагдвал намайг эндээс дагаарай.
Зохиогч @v_shakthi
Эх хувилбар англи хэл дээр 2009 оны 12-р сарын 15-нд бичигдэж 2010 оны 3-р сарын 16-нд Монгол руу хөрвүүлэгдлээ.
Орчуулсан: @lkhagva
Эх сурвалж www.jirgee.com
Trackback from your site.

Comments (1)
Edgard
| #
Яаааая талд нь оруулаад л хаялаа. Явж хоолоо идэхээс. Би бас Твитртэй шд хэхэ.
Reply