2011.10.25 бөөндүүлсэн тэмдэглэл

Written by Mandakh.P. Posted in Өдрийн тэмдэглэл

Нэг зүйлийг сая ойлголоо л доо. Ажил дээрээ хэтэвчээ орхисоноо мартаад хаячихсан гэж өөртөө ойлгуулсан юм. Иргэний үнэмлэх ОУ мастер карт Хаан банкны карт Ажлын цагийн бүртгэл Ж Ю М нарын сим карт, Нэрийн хуудас, Бэлгэвч гээд л Дотор нь байгаа бичиг баримтуудаа боломжийн мөнгөний хамт байсаныгаа заримыг нь гэртээ үлдээхгүй яавдаа гэсэн бодолд хүрэв. Хаяцаны дараа харамсах биш өмнө нь та бүхэн арга хэмжээгээ аваарай. Энэ ч надад тодорхой хэмжээнд сургамж болов. Яаг одо хэтэвч ээ хараарай. Өдөр тутамд хэрэг болокү мөртлөө чухал БИЧИГ БАРИМТ !!!

Аан тийм бас дахиад нэг зүйлийг ойлгосон. Шинэ шийдэл санаа олдокү бухимдаад байгаа асуудлыг өглөө ажилдаа алхах замдаа бодох хэрэгтэй юм байна л ээ. Тийм үедээ зөвхөн түүнийг бодоод алхаад явахаар санаа орж ирэхгүй дээ яадаг юм :P Гэр ажил хүртэл 5 түүнээс илүү км газар. Хэт бодож яваад машаан доогуур орчихгүй л бол бусад ч яахав :P

Күнфү панда2 ийг одоо л ойлгодог наасан. Нээрээ Хятадад галт зэвсэг нэвтрэн орж ирсэнээс хойш Күнфүг устгах нь араггүй юм. Яаг ч устгаагүй л дээ. Ялангуяа Шаолин хийдийн лам хуврага багш нарыг ихээр хөнөөсөн тухай кинонууд ч зөндөө. Үүнийг хүүхэлдэйн бүтээл болгон энгийнээр харуулсан нь цаагуураа их зүйлийг өгүүлсэн байдлыг мунхаг би 2 3 үзэлтэндээ ойлгов. Эгэлхэн хэрнээ энгийн бас бүтэлгүй тэнэг По амар амгаланг олж буй байдал нь ч хүүхэд залуусд том сургаал юм. Одоо тэгээд жаахан хүүхдүүд Амар амгаланг өөртөө (Inner Peace) гээд нэг нэгнийгээ манай тал гээд тоглож байвал болох нь тэр:P

Яахаас ч буцахгүй оюутан цагийн андууд нэгэн хэрэгтэй санаандгүй байдлаар хутгалдана. Гэхдээ санаа зөв сэтгэл нь сайхан эдгээр оюутанууд сэргэлэн ухаан толгой ажиллах нь бол тун мундаг. Гэтэл хэнийн санаанд ч оромгүй улс орон дамжиж явсан хэрэг хийж өөрсдийгөө жинхэнэ хутгалаж эхлэнэ дээ. Тиймээ энэ бол 90 саяын гэгдэх Гансүхийн тухай өгүүлэх Бодлын Хулгайч УСК юм. Зураг авалт тасархай мөртлөө миний хүсэж байсан хэсгүүд маш цөөхөн юм. Ердөө олон ангит кино шиг алгасаад алгасаад өнгөрнө. Нүүрсэнд булагддаг хэсэг яахын араггүй сайхан хэсэг болж чадав. Шоронд маш зэвүүн бөгөд хурц хэсгүүд гарах боловч хэсэгхэн л юм гарав. Шоронгоос оргодог хэсэг заза мэдэхгүй миний бодож байсанд лав хүрсэнгүй. Гэхдээ муу бүтээл бол биш

Бодлын хулгайч киноны бас гоё үг нь: Би бусдын бодлыг хулгайлсан биш өөрийнхөө бодлыг хулгайлж явсанаа энэ хугацаанд өөрөөсөө залуу нас, амьдралаа хулгайлсан юм.

Share on Twitter

Mandakh.P

П.Мандах нь Мултимедиагийн чиглэлээр сонирхон судалдаг бөгөөд одоогоор хувийн ч бай хувсгалын ажлуудыг хийсэн шиг завгүй явна. Та яаг одоо мэргэжлийнхээ дагуу хөтөлдөг мултимедиа блогт нь байна..
Error: Only up to 6 modules are supported in this layout. If you need more add your own layout.

Миний жиргээ

http://www.mandakh.net

http://www.blog.mandakh.net

http://www.facebook.com/mandakh.p

http://www.twitter.com/mandakh_ict

Social network

Friend me on FacebookFollow me on TwitterAdd me to your circlesFollow me on TumblrWatch me on YouTubeMy photostream on FlickrRSS Feed

Хувийн блог

Read feed