Миний тухай

Энэхүү блог нь Пүрэвдоржийн Мандахын эзэмшил бөгөөд тэрээр энэхүү блогоо өөрийн мэргэжил өөрийн сонирхол болох Мултимедиагийн чиглэлээр бичиж байгаа билээ. Тэрээр блогоо гадны орнуудын шилдэг блоггеруудтай мөр зэрэгцтэн алхах  томоохон зорилготой юм. Блог бичих шалтгаан нь өөрийн сурч мэдсэн зүйлээ бусдад түгээх, мөн интернэтээс авч ханасан бөгөөд одоо өөрөө буцааж өгөх томоохон эрмэлзтэй байдаг билээ.  Мултимедиа нь дотроо маш олон салбаруудыг агуулж байдаг бөгөөд Мандахын үндсэн чиглэл нь 3 хэмжээст дизаан дуу дүрсний хянан засварлах юм. Тэрээр үүнээс гадна гэрэл зураг, бүтээлч дизаан, веб дизаан зэргүүдийг сонирходог бөгөөд 2004 оноос идэвхтэй мэдээллийн технологийг шимтэн судлаж байна.  Блог бол түүний өдөр тутмын тэмдэглэлээс авахуулаад түүний үнэн ч нөхөр юугаар ч солишгүй үнэт зүйлсийнх нь нэг юм.

Хэлэх дуртай үг нь ТУЛААНД ЗӨВХӨН ШОНХОРУУД Л НИСДЭГ. Үүнийг тайлбарлахдаа Амьдрал бол тэр чигээрээ тулааны  талбар гэж үздэг ба хэн чадвартай нь л амьд үлддэг. Чадварыг олохын тулд хүн үргэлж бүтээлч байдалтай байх ёстой гэж үздэг юм. Хэдийгээр тэрээр мундаг бүтээлч залуу гэдэг нь тодорхой бус ч үүний төлөө шударгаар тэмцэж явдаг.

Компьютер гэлтгүй тэрээр хөгжим сонирходог нэгэн билээ. Ахлах ангид байхдаа үлээвэр хөгжим тоглодог байсан хожим нь гитар хөгжимд уруу татагдан түүний сайханыг мэдэрч бас шимтэн сурч байгаа билээ. Хөгжмийн боловсрол гэдэг нь түүний бодлоор До ре ми фа соль ля си биш гагцхүү хөгжмийг мэдэрч мөн түүнээс авах ямар нэгэн энерги бодол санаанд нөлөөлж чадаж байгаад оршино гэж үздэг.

Энэ залуу бас ном унших дуртай нэгэн бөгөөд Францын алдарт сонгодог зохиолууд нь түүнийг одоогийн мэргэжилтэй болоход нь нөлөөлсөн гэж үздэг. Хийсвэр сэтгэхгүй, төсөөлөл, зөгнөл, хатуу бэрх даваа, аялал, гэх мэт сэдэвтэй зохиол голчилон уншдаг. Үүнд нь түүний аав нь нөлөөлсөн бөгөөд багадаа тэр 2 маш олон зүйлийн сэдвээр ярилцадаг байсан нь сэрэл мэдрэмжийг нь улам төрүүлсэн гэж үздэг.

Түүний амьдралын алхам бүр нь үнэтэй байдаг учир тэрээр хойч үедээ юу болсон талаар эгэл нэг хүний тэмдэглэлийг хувийн блогтоо бичдэг билээ. Хувийн амьдрал нь нээх чухал биш ч хувь хүн ямар байдаг талаар та түүний блогоос уншиж болно. www.mandaak.blogspot.com

Үе тэнгийхэнээсээ илүүтэйгээр өөрөөсөө ах хүмүүстэй найзлаж нөхөрлөдөг бөгөөд тэдгээр ах нарынхаа ачаар буруу зөрүү зүйлүүдийг ойлгон ухаарч зарим нэг ухамсар ёс суртахуунаа тэднээс суралцаж байдаг билээ. Мөн үргэлж дэмжиж тусалдаг  ах нар болон найз нөхөд бүгдэнд нь баярлаж явдагаа уламжилсан билээ.

Та бүхнийг хүндэтгэсэн П.Мандах

Share on Twitter

Comments (2)

  • Ochoo

    |

    hogshoon sain bna amjilt husii,lag shuu shuu chi

    Reply

  • bayaraaa

    |

    and min chi mundag shuu gl

    Reply

Сэтгэгдэл үлдээх

Error: Only up to 6 modules are supported in this layout. If you need more add your own layout.

Миний жиргээ

http://www.mandakh.net

http://www.blog.mandakh.net

http://www.facebook.com/mandakh.p

http://www.twitter.com/mandakh_ict

Social network

Friend me on FacebookFollow me on TwitterAdd me to your circlesFollow me on TumblrWatch me on YouTubeMy photostream on FlickrRSS Feed