Blind Date short film Анхны болзоо.
Би бодоод байхад short film их үзэж интернэт-д цагаа бардаг юм байна. Үзсэн кинонуудаа хуваалцаж байхаар шийдлээ.Бидний мэргэжилд томоохон үлгэр дуурайлал болохоор богино хэмжээний энэхүү киног анх үзээд л бүх зүйл нь таалагдлаа. Чингүүнээ ахаас зөвшөөрөлийг нь авч нийтэлсэн болно.
Найруулагч Б.Чингүүн
Туслах найруулагч Ж.Жаргалсайхан
Зураглаач Э.Очгэрэл
Эвлүүлэгч Д.Ангараг
Жүжигчид
Л.Баттулга
А.Ганчимэг
Г.Эзэнмөнх
А.Өнөржаргал
Энэ салбарт мэргэжилтэн болох гэж буй миний нүдээр хэхэ.
Киноны зураг авалт өнгө тавилт гэрэл бол бүгд таалагдав. Мэдээж техник хэрэгсэлийн хувьд Full HD камер мөн замтай /Камерийг тусгай замаар хөдөлгөн гараар хийх чичэргээнтэй хөдөлгөөнийг хөнгөвчилсөн гэхүү дээ хэхэ/ санагдсан. Үүнийг та нэгэн хэмнэлээр явж байгаа камерийн хөдөлгөөнөөс харах боломжтой.Зураг авалт гэхээр хөлс нь зутгадаг над шиг оюутан бол зураг авалтыг муу гэж үнэндээ хэлэх зүйл алга шүү хэхэ. Кино эхлэхийн өмнөх кино бүтээгчдийн мэдээлэл гардаг үсгийн фонд тун энгийн хэрнээ гоё зохицсон. Мөн Англи хэл дээр титер урсагдаг нь зөв мэт. Аливаа Монгол кинонд ийм зүйл заавал байх ёстой. Зохиол найруулга жүжиглэлт үнэхээр урамтай сайхан болжээ. Найруулагчаар нь ажилласан Чингүүнээ ахдаа уран бүтээлийн өндөр амжилт хүсье.
Энгийн үзэгчийн нүдээр харсан нь.
Энэ залууг эгээ хараагүй юм биш биздээ гэсэн бодол кино эхлэж байхаас авахуулаад бууж эхэлсэн юм хэхэ. Шилний цаана байгаа нүдний хөдөлгөөнийг нь автобусанд явж байхдаа харж байсан шиг санаж байна. Зөөгчөө гэж байгаа нь нэг л үнэмшилгүй зарим үедээ үгээ цээчилсэн нь мэдэгдээд байгаа юм шиг. Ганчимэгийн хувьд /зам түгжрээд явж өгдөггүй ээ/. гэдэг хэсэг нь нэг л эгдүүтэй хэхэ. Зураглаач тэрхүү агшинг их сайн харсан байна л ээ
“You will like look her” Looks important? царай тийм чухал гэж үү?.
Өөскө яаг л нэг шалиг хүмүүсийн яриагаар л түүнийг танилцуулж байгаа мэт. Мэдээж Билгүүний хувьд ямар их эмзэгээр хүлээж байгааг гаргаж чаджээ.
” Чи түрүүлээд гарч бай даа би энд жаахан сууя” гээд хэлэхэд энэ чинь ямар эргүү залуу вэ гэж бодсон чинь таяг гаргаад ирэхээр нь хичнээн их өрөвдөж бас бахархав аа. Бүхэл бүтэн болзоог хараагүй гэдгээ нуух гэж цаг хүртэл зүүсэн байгаан хэхэ. Энэ киноноос мэргэжлийн хувьд ч гэсэн их урам авлаа. Жижигхэн ч гэсэн бүрэн утгаар нь бүтээдэг гэдгийг харуулчихлаа. Билгүүнээгээс залуус бид эв эрүүл аз жаргалтай амьдарч байгаа хэрнээ. Энэ залуугын хажууд сэтгэлийн тэнхээ муу ч юм шиг. Зиа нэг иймэрхүү кино шүүмжлэхээр мундаг хүн биш үү. Өөрийнхөө бодлыг л хүргэлээ.
Жич: Анхны болзоондоо туршиж болох хэд хэдэн юм ажиглалаа шүү.Ядаж байхад камер бялууг их амттай авсан байна л ээ. хэхэ Та нар бас ажигласан зүйлээ сэтгэгдэл дээр үлдээгээрэй.
Trackback from your site.

Comments (5)
etvgen
| #
Энэ их кино байна лээ надад их таалагдсан итисмовей дээрээс үзчихсэн
юм. блогоо их гоё болгочихсон байна шдээ яалангуяа толгой хэсэг бол ёстой л мэргэжил минь юмчин гэсэн шиг л тасархай болж
)
Reply
Anima
| #
Сэтгэлд нэг л юм мэдрүүлсэн их сайхан кино болж. Үүнийг блогтоо оруулсанд их баярлалаа
Reply
Anima
| #
Fall in love with first sight гэснээс би лав энэ үгэнд итгэдэг. Жил хагасын өмнө анх хараад дурласан тэр хүндээ одоо ч би хайртай… Энэ кино шууд утгаараа blind date боловч их гоёоор илэрхийлсэн байна шүү
Reply
Anonymous
| #
Hi MaNDaX BloG ChiNE UlaM L GoY BolooD bxiiNma EnE AnXni BolZoo GaiXtaL AvDag bn shde ExeNd Ni Ene ZaLuuG AnzaaRaGui Bsan CHine kK [......].
Reply
Anonymous
| #
Ehnii heseg deer joohon2 aldaa garjee tsag harj bga tged tsai hool ntr deer tehdee uneheer goe bolj
Reply