Ajantis Gaming 2012

Ажантис бол Монголын коунтер страйкийн ноймер нэг баг гэхэд хэн ч надттай маргахгүй биз ээ. Үе үеийн сор болсон тоглогч нар энэхүү багийг бүрдүүлдэг ба хамгийн зохион байгуулалт сайтай бас хамгийн уран гоё тоглолт, багийн ажиллагаатай нь бусдаас ялгагддаг билээ. Мөн Монголын электрон спортын хөгжилд энэхүү багийн менежмент хүртэл маш том үүргийг гүйцэтгэдэг. Үүнийг тод жишээ 2011 оны 4 сард болсон Dawn 2011 тэмцээнийг зохион байгуулсан юм. Монголдоо хамгийн том шагналын сантай зохиогдсон энэхүү тэмцээн тун өрсөлдөөнтэй болж өнгөрсөн. Тэмцээний ялагчаар Ажантис баг шалгарсан тул шилдэг тоглолтуудаас бүрдсэн бичлэгийг миний бие хүргэж байна.



Энэхүү CS-ын кино ч гэх юм уу.Үүнийгээ нэгэн хэрэглэгч татахаар байршуулаад өгөөч гэхээр нь санаа зовоод татах линкийг нь мэйлээр явуулсан билээ.Нээх гоё юм шиг байн байн нийтлээд байх нь ч хаашаа юм гэсэн үүднээс нийтлэхээсээ татгалзаж байсан ч блоггер дээр нүүснээс хойш үүнийгээ байрлуулж байгаагүй юм байна.Ноднин зун хийж дуусчихаад хот руу