RSS гэж юу вэ?

Written by Mandakh.P. Posted in Хэрэгтэй нэгэндээ

Та энэхүү зургийг блог юм уу сайтан дээр харж л байсан биз… Би бас сайн нарийн мэддэггүй байж одоо ойлгоод авчилаа. Би үүнээс хойш өөрийнхөө дизайн ч гэх юм уу өөрийнхөө мэргэжлийнхээ талруугаа нийтлэл бичиж байхаар шийдлээ. Гэхдээ цөм миний уншиж ойлгосоноор байх юм.За сэдэвтээ орьё. RSS буюу шинэчлэл тандагч гэж Really Simple Syndication гэсэн үгийн товчлол. Тэгээд энэ нь блогийн шинэ бичлэгүүд, янз бүрийн сайтын шинэчлэлтийн талаарх мэдээллийг тодорхой давтамжаар шалгаж түүнийхээ тоймыг үзүүлдэг нэг тийм зүйл юм. RSS-ыг бас өөрөөр “feed”, “web feed” ч гэж нэрлэдэг. RSS-ыг хүмүүс ихэвчилэн өөрийн дуртай сайтын шинэчлэлтийг цаг алдалгүй шалгаж байхад зориулагдсан хялбар хэрэгсэл болгож ашигладаг. Podcast feed – Podcast-д шинээр ямар нэгэн дуу, мэдээ, видео нэмэгдсэн эсэхийг шалгана. Монголоор олон янзаар орчуулагдаж байгаа ч (захиалагч, шинэчлэл мэдээлэгч г.м) Тандагч гэвэл илүү дөхөх юм.

Тандагчийг хэрхэн ашиглах вэ? Та өөрийн хүссэн веб сайт, эсвэл блогоос тухайн блогийн шинэчлэлт тандагчийн хаягийг олж авснаар өөрийн feed уншигч програм, эсвэл feed уншигч веб сайтыг ашиглан тогтмол тухайн сайтын шинэчлэгсэн эсэхийг мэдэж байх юм. Тандагч уншигч сайт нь тухайн сайтад шинэ бичлэг нэмэгдсэнийг мэдээд таньд мэдээллэж, тоймыг харуулдаг. Жишээ нь Google Reader (http://www.google.com/reader) сайтыг ашиглаж болох юм. Ингэхдээ та бүртгэлгүй бол бүртгүүлнэ. Бүртгэлтэй бол нэвтэрч ороод Add буюу нэмэх хэсэгт өөрийн хүссэн блогийн хаягийг оруулах хэрэгтэй. Жишээлбэл: http://blogmn.net/dusal гэсэн блогийн RSS хаягийг блог руу нь ороод авбал http://blogmn.net/dusal/rss гэсэн хаяг байна. Энэ хаягийг Тандагч уншигчдаа оруулж өгнө. Ингэснээр та http://blogmn.net/dusal блог руу оролгүйгээр тухайн блогт бичлэг нэмэгдэхэд мэдэгдсэн эсэхийг зөвхөн Google Reader хуудас руугаа орсноор мэдээд байх боломжтой болох юм. Хэдийгээр RSS, RSS2, Atom гэх зэрэг олон янзын тандагчид байдаг ч ерөнхий ажиллах зарчим нь адил юм.

(Эх сурвалжийг http://blogmn.net/yukisan -аас) 

Share on Twitter

Trackback from your site.

Mandakh.P

П.Мандах нь Мултимедиагийн чиглэлээр сонирхон судалдаг бөгөөд одоогоор хувийн ч бай хувсгалын ажлуудыг хийсэн шиг завгүй явна. Та яаг одоо мэргэжлийнхээ дагуу хөтөлдөг мултимедиа блогт нь байна..

Comments (1)

  • Anonymous

    |

    tnx

    Reply

Сэтгэгдэл үлдээх

Error: Only up to 6 modules are supported in this layout. If you need more add your own layout.

Миний жиргээ

http://www.mandakh.net

http://www.blog.mandakh.net

http://www.facebook.com/mandakh.p

http://www.twitter.com/mandakh_ict

Social network

Friend me on FacebookFollow me on TwitterAdd me to your circlesFollow me on TumblrWatch me on YouTubeMy photostream on FlickrRSS Feed

Хувийн блог

Read feed