Yes, the 4-year curse is over



The big end, big start. The stupidest thing I've ever done in my life was the longest task. I have proved to myself that goals are not measured in money. Then I wanna say thank you to all of my #Dota2 mates #TY #GG

1.Эхэндээ би ялагдах болгондоо маш нервтэж шаналж тэр хэмжээгээр уураа хэнд ч хамаагүй гаргадаг байв. Бас өөрөө амьдрал дээр ч ийм тэмцэх чадваргүй юм болов уу гэж боддог байв.

2.Би багийн ажиллагаанд маш их суралцсан. Хэн ямар үүрэгтэй ямар хүн бэ гэдгийг ч ойлгодог болсон. Яг л орд жил шиг энэ олон нийгмийн бүтээгч нар бол өөр өөрийн онцлог чадварууд юм

3.Сайн тоглогч нарын багийнхандаа үзүүлэх тэр их итгэл найдвар юм. Тэсэж үлдээд л нэг цохилт өгөхөд үхэхээр зүйлд тэд үргэлж орж гарч тойрч бултан тоглолтыг эргүүлдэг.

4.Би зогсоо эцэсгүй ажилтай байх гэдгийг ойлгов. Хэн сайн цэрэг авч хэн сайн үүрэг оролцоотой нь хурдан хөгжих дэвших…

5.Би сайн тоглож үр дүнгээ үзэх тусам миний урам зориг сэргэж байв. Тэр хэмжээгээрээ би тайван хүлээцтэй болж эхлэв. Найздаа зоосоо хүртэл чи ав гэдэг болов.

6.Hero challenge даалгавар нь бүх баатараар тоглож дуусгах явцад амьдрал бол тэмцэл юм. Би ямар ч баатар авсан түүнд дасан зохицох чадвар юм. Давахгүй бол би түүнийг улам ойлгож суралцаж байв.

7.Би илүү их зүйлийг томоор харж үр дүнг нь багаараа мэдрэх ёстойг ойлгов.

8.Цагаа дэмий үрж байна гэх ойлголтыг би мартах болов. Яагаад гээч би зарцуулсан цаг болгоныхоо тоогоор өөрийгөө хатуулж хүмүүжүүлж байв.

9.Найзуудтайгаа улам ойр дотно болов. Тэдний ухамсраараа хийж байгаа үйлдэл /support/ амьдрал дээр ч нэг л мэдэхэд ороод ирэх тэр л торгон мэдрэмжийг авав. Би үүгээр ч нийгэмшиж чадахаа ойлгосон.

10.Эцэст нь би энэ challenge-ийг давж дуусгаад цомоо авснаар ажил амьдрал дээр ч ийм байх ёстойгоо ойлгож устгахаар шийдсэн. . Сайхан зүйлийг сайхан дээр нь дуусгах шиг амт үгүй билээ.