Гэрлээр зураг буулгах нь... (Зөвлөгөө)





Өмнө нь камераа хэрхэн худалдаж авах талаар мэдээ оруулсан билээ. Нийт уншигчдад хүртээмжтэй байсан юм шиг санагдсан тул одоо худалдаж авсан камераараа хэрхэн зураг буулгах талаар өөрийнхөө ойлгосоноор энд тэнд уншсан зүйлтэйгээ нийлүүлэн та бүхэнд ойлгомжтойгоор хүргэхийг хичээлээ.

Би каноны камер хэрэглэдэг тул түүн дээр тайлбарлах болно. Бусад брэндийн зургийн хэрэгсэлтэй хүмүүс ойлголт нь адилхан байх учир санаа зоволтгүй юм. Гол нь өөр өөр байрлалтай байх болохоор үүнийг зөвхөн та шийдэж болно.

– Зургийн хэрэгсэлд маань зураг буулгахад 3 хүчин зүйл байдаг. Эдгээр нь гэрэл сүүдрийг тааруулах зорилготой болохоор нэг нэгнийгээ дэмжин ажиллахад оршино. Би анх гараар тохиргоог тааруулан зураг буулгах үедээ аль нэгийг нь их өгөөд л зургаа хэтэрхий цагаан болгоод л эсвэл тас харанхуй гаргаж хөглөдөг байж билээ хэхэ

Aperture буюу (F2.8) Өрц: Дурандаа байх нээгдэж онгойх зориулалттай сөхүүр буюу дурангийнхаа хүчин чадал, зориулалтаасаа шалтгаалан хэр том онгойх нь ялгаатай байдаг. Энэ тоо нь бага болох тусам том онгойх бөгөөд гэрэл сайн ордог. Тэгэхээр энэ үзүүлэлт маань том онгойдог дуран авах нь таньд гэрэл сайтай зураг өгөх нь байна шүү дээ. Энэхүү ойлголтыг гэрэл хэр оруулах үгүйг тохируулдаг гээд ойлгоорой

Shutter speed буюу 1/200 хөшигны хурд: Өнөө нэг зураг буулгах үед Чаг… гээд л дуугардаг зүйл чинь хөшигний дуу юм. Энэ нэг зүйл чинь камер дотроо дээш доош хөдлөж байдаг механик эд анги юм шүү дээ. Хэр хурдан удаан гэдгээсээ шалтгаалан гэрэл оруулахаа хэмжиж өгдөг. Жишээ нь 1/6400 нэг секундыг 6400 хуваасантай тэнцүү хурдаар авч байгаа тул маш хурдан авч байна. Хурдан байх тусам мэдээж гэрэл бага орно. Тэгэхээр 1/20 гэж авбал маш удаан авахна байна.

ISO: Орчин үеийн камерууд дээр гэрэл мэдрэгч болон хувирсан юм. Мэдээж тоог их болгох тусам гэрэл хүчээр мэдрэгчийн тусламжтайгаар нэмэгдэнэ. Байгалийн гэрэл биш болохоор зурганд маань арзайлт үүсэж өгдөг. Гэрэл муутай газар тодорхой бодит гэрлийг хэмжин камерт буулгадаг ба энэ технологи сайжрах тусам камерын ч үнэ өсдөг юм. Үүнийг та байгалийн гэрэл хүрэлцэхгүй үед ашиглах юм. Гэрэл хангалттай гэж үзвэл хамгийн бага тоон дээр тааруулсан байх хэрэгтэй.

Зиа тэгэхээр эдгээрийг бараг зэрэг ойлгочихлоо. Камераа бариад эргүүлдэг гидрээ М гэсэн сонголтыг өгөөрэй. Бусад C, B, P, AV, TV, өөр тохиргоонууд автомат шахуу горимууд тул бүүр арга ядсан үед тэрүүгээр нь буулгачихад гэмгүй. Гэрэл сүүдэр нь таарсан гэж үзвэл автоматаар авсандаа ч болох асуудал. Энэ дээр байгаа функцуудыг тайлбарлах нээх шаардлаггүй ээ.

Нэгэнтээ л бүтээлч зураг, гэрэл сүүдэр талаар нь сонирхож байгаа тул бид М буюу manual гэсэн горимоор авах нь бас кафе юм. Ямартаач шагайвчаараа хараад зургаа буулгаад үз. Ямар зураг гарч байна. Зураг дээр бага зэрэг тайлбарлахыг хичээлээ…

Зиа авсан зураг таньд ямар үр гарсан эсэхийг таашгүй. Ямартаач бараан эсвэл гэрэл их орчихсон юм уу нэг бүүдэг зураг гараад байвал камерныхаа Q гэсэн үсэгтэй товч дээр даран дээрх тохиргоог гаргана. Канон дээр ийнхүү харагдана.

AF: Auto focus дуран бол яаг хүссэн газар тань фокуслчих тул заавал гараар тааруулах албаггүй юм.

AWB. Automat white balance буюу өнгөний тохиргоо юм. Зураг буулгаж буй орчиндоо тааруулан өнгийг тааруулан буулгах боломжийг олгодог. Хамгийн найдвартай арга бол AWB дээр тааруулах юм хэхэ. Учир нь бид дөнгөж эхлэж байгаа улс шүү дээ:D Бусад сонголтууд нь нартай, үүлтэй, мөн гараар тааруулах ч тохиолдол бий. Жишээ нь өрөөнд хэт улаан өнгөтэй гарах үед өнгөний тохиргоог цэнхэрлүү оруулахаар өнгө нь таарах жишээтэй. Дахин боловсруулах явц хийхгүй гэж үзвэл заавал ашиглах ойлголт. Энэхүү ойлголтын талаар мэдээлэл авахыг хүсвэл энд дараад үзээрэй. Маш ойлгомжтой байх бөгөөд томоохон ойлголт юм шүү.

Drive. Камерын тань хүчин чадлаас хамааран энэхүү ойлголт таньд хурдан зураг буулгах боломжийг олгодог. Спортын зурганд секутэнд 3 – 11 зураг авах нь камерын ерөнхий үзүүлэлт юм.

Зургийн чанар харицаа гэсэн хэсэг дээр бол L дээр тааруулан орхино. Мэдээж хамгийн чанартай гэсэн дээр нь тааруулна дахин оролдох шаардлаггүй дээ. Мөн нэмээд RAW горимыг нэмсэн ч болно. RAW дээр бол дахин боловсруулах зорилготой хэрэглэдэг тул таньд шаардлаггүй гэж үзвэл хассандаа ч болно.

Эдгээр тохиргоонуудыг Q товч болон дээш доош гэсэн сумнуудаар ашиглан өөрчлөдөг болно. Харин Canon 60D 50D, 7D, Nikon d90, d7000, мэтийн хагас мэргэжлийнх дээр бол эргүүлдэг гидр маягаар байршуулсан байдаг. Өрцийг зураг буулгах товчны хажууд байрлах эргүүлдэг гидрээр эргүүлэн маш хурдан тохируулдаг. Гэвч анхан суралцаж буй хүмүүс ихэнхдээ л товч ашиглан солих зориулттай камер ашигладаг юм шигээ. Canon 550D 600D, Nikon d3100,5100 гээд л…. Энэ нөгөө өмнөх нийтлэл дээр гардаг 1000 доллараас доошхи камерууд дээр байдаг хэхэ.

-Өрц бас Хөшиг ISO -г ойлгосон болохоор эдгээрүүдээ хооронд нь тааруулан гэрэл сүүдрийн тохиргоо хийх юм. Гэрэл хангалттай гэж үзвэл ISO тогтмол 100 аар авна. Үнэхээр Shutter Speed, Aperture нь гэрэл хангалтай өгөхгүй тохиолдолд нэмэхээс өөр сонголтгүй.

Өрцөөр тааруулан зураг авч болно. Өрц f3.5 юм уу f1.8 том болгон хөшигний хурдаа 1/150 – 6400 хүртэл хооронд тааруулан авна. Ийм тохилдолд фокусийн гүн их гардаг. Өнөө нэг ардаа бүрсийсэн хүн нь тодроод ороод ирдэг гоё зурагнууд байдагдаа тэ түүн шиг 😛 Энэ мэдээж ганц зүйлийг онцлон авах зориулалт нарийвчилсан зурган дээр юм. /f3.5 f2.8 f 1.8 f1.4 f1.2 иймэрхүү том онгойх бол таны дурангийн үзүүлэлтээс хамаарна шүү. Энгийн дурангууд 3.5 аас дээш том онгойхгүй тохиолдол байна. Өрц нь том онгойх тусам ард талын бүрсийх илүү гоё болно гээд ойлгоно :P/

Тэгвэл үүний эсэргээр нь өрцөө маш сайн хааж байгаад зураг авбал жигд фокустай зураг гарна. f8 – f22 иймэрхүү тохиргоо. Эл үед эсрэргээрээ хөшиг чинь маш удаан бууж байх юм. 1/60 ч юм уу Энэ нь мэдээж байгаль барилга байгууламж, өргөн зураг авахад жигд тархацтай зураг буух юм. Заза хар таамгаараа биччихлээ… Туршаад ойлгомжтой болно.

Дээрх тохиргоог ашиглан зураг юу ч гэсэн буулгаад үз. Эдгээрийг бүүр нарийн задалвал толгой эргүүлэн ойлголтууд тууж явдаг юм. Жишээ нь зургууд дээрээс харан тааруулаарай. За ямартаач хичээл дээр үзсэн материал болон энд тэндхийн номны хэсэг тасдан оруулан энгийнээр тайлбарлахыг хичээлээ… Зураг авчихдаг хүмүүс эдгээрийг хараад гайхах биз хэхэ. Гэрэл зураг гээд ном интернэтээс их тарчихсан болохоор оруулчихлаа. Зохиогчийн эрх зөрчигдвөл хасуулж болно шүү. Татаад уншаарай илүү дэлгэрэнгүй байх болно.

Интернетээс олсон Монгол хэлтэй ном. Ном татах