Камер гэхээр хүмүүс видёо камерыг хэлчихээд байдаг. Уг чанартаа камер дотор маш олон ойлголт тууж явдаг. Хамгаалалтын, ТВ, Кино, Гэрэл зургийн гээд явж өгнө. Аппрат гэх тохиолдолд энүүхэнд шүү. Нэгэнтээ технологи нь адилхан зориулалт нь өөр өөр болохоор камер гэж хэлээд хэвших хэрэгтэй. Тэгэхээр би гэрэл зургийн хэрэгсэл хэрхэн худалдаж авах юуг анхаарах, ямар брендийг сонгох талаар өөрийнхөө үгээр зөвлөгөө хүргэе.
1.Хэрэглээгээ тодорхойлох. Надад итгээрэй заавал том камер бидэнд хэрэггүй 🙂
Хамгийн түрүүнд та хэрэглээгээ тогтоох хэрэгтэй. Ер нь мөнгөөр зодоод л камер авчих гээд зүтгэнэ бас давхар үзэмж том хэмжээ гэх мэт явж өгнө. Гэтэл дараа нь түүнийгээ ашиглахгүй байх нь дэмий мөнгө үрсэнтэй ялгаагүй тусна. Хэрэглээгээ оновчтой тодорхойлох нь таны хувьд мөнгө ч тэр сайн чанрын зүйл сонгоход ч тэр ашигтай тусна. Жишээ нь блоггер миний хэрэгцээнд, төрөл бүрийн график дизайн, контентууд зэрэгт ашигладаг. Иймд бүтэн мэргэжлийн үнэтэй камер тийм ч их шаардлага гарахгүй.
Камер бол үнэтэй хэрэглээндээ орох тул гайгүйхэн ухаалаг утаснаас ч үнэтэй байдаг. Нэг удаа л авчихвал таны насан туршийн хэрэглээ болдог тун сайхан эд. Камерын ханшийг бас 3 хувааж үзнэ.Point-and-shoots: 200 доллараас эхлэх чип (жижиг) камерууд юм. Гэр бүлийн хэрэгцээ, сурважлага, найз нөхөд амралт зугаалга, хурим хүлээн авалт, бүх л өдөр тутмын хэрэглээнд тун боломжтой гэж үзнэ. Одоо ч ухаалаг утас нь энэхүү камертай үзүүлэлтийн хувьд адилхан болсон цаг. Гэхдээ Камер бол камер таны хэрэглээ ямарч байж болно.
Megazooms: 400 – 500 доллараас эхлэнэ. Мегазүүм төрлийн камер нь залгаатай жижиг татдаг дурантай бөгөөд технологийн хувьд ухаалаг утас, өмнөх чип камернуудтайгаа төстэй боловч 10 дахин ойртуулах мөн мэргэжлийн камерийн тохиргоонууд багтаасан байдаг.Mirrorless: Буюу тольгүй камернууд энэхүү ангилалд багтдаг ч бүүр үнэтэй загварууд нь ч байна. 800- 2500 ногоонд нэгэнтээ гэрэл зураг сонирхоод камерын ид хавийг үзчихсэн. Наанатай цаанатай болоод ирэхээр энэ ангилалын камеруудыг худалдаж авна. Ерөнхийдөө хагас мэргэжлийнх мөн мэргэжлийн түвшиний хэрэглээд ч хүрдэг. Гэрэл зураг талаасаа ч тэр хэрэглээндээ ч тэр арай л өөр өнцөгөөс авчихдаг болдог. Ан амьтан аялал, Спорт хүнд нөхцөлүүдэд зураг авах болно. Үнэ өртөг ч тэр технологийн үзүүлэлт ч тэр их боломжийн ангилал юм. Ерөнхийдөө энэ ангилалаас камерны үнэ өндөр болж эхлэнэ.
Dslr: 2500 ногооноос дээш мэргэжлийн хэрэглээ болж эхлэнэ. Тэд иймэрхүү ханштай эд ашиглах бол асуудал биш тэр хэмжээгээрээ олно гэсэн үг дээ. Энэ англилын камерууд хүнд нөхцөлд байх чадвар, секунд болж өнгөрөх хором бүрийг алдалгүй авах хурд, модон дээр сууж буй шувууны нүд бүрийг тод томруун харуулах, спорт аюултай агшинг гэрэл зурагт буулгадаг. Энэ англилын камерууд нь зургийн авахдаа бидний дундаж камеруудттай төстэй боловч. Гарт эвтэйхэн байдал нэмэлт функцийн товчнууд сонирхогчидод зориулсан бүх зүйлүүд нь үүн дээр байхгүйд оршино. Байгалийн хүнд нөхцөлд дээр ээ 2 ширхэг баттерианы суурь үндсэн дэлгэцээс гадна нэмэлт дэлгэц маш хурддтай авах тохиолдолд гар шалгамгай байх үүднээс нэмэлт товчнуудаа ашиглах ч юм уу. Мөн үүнд зориулсан дурангууд холыг татдаг хэрнэ тод томруун тодрол сайтай авах чичиргээ хамгаалалт гээд бүрдүүлэх зүйлүүд олон болох юм.
DSLR vs Mirrorless
Уламжлалт DSLR камерууд нь дотроо толин тусгалтай байдаг бөгөөд энэ нь танд линзээр харах боломжийг олгодог бөгөөд ингэснээр зургийн хүрээ ямар байхыг хараарай.
Толин тусгалгүй камер нь таны зургийг Цахим Харагч (EVF)-д видео бичлэг болгон авдаг мэдрэгчийг ашигладаг. Хэмжээгээр DSLR нь илүү том хэмжээтэй, илүү жинтэй байдаг. Том гартай хүмүүсийн хувьд том камер нь бидний гарт илүү сайн байдаг. Толин тусгалгүй камер нь ерөнхийдөө жижиг, хөнгөн, аялахад илүү тохиромжтой.
Зайны хугацаа: Толин тусгалгүй камер нь жижиг батерей ашигладаг (камерын бие нь жижиг учраас) ба харагч нь электрон тул та батерейгаа илүү хурдан цэнэглэнэ гэсэн үг юм. Толин тусгалгүй камераар зураг авалт хийхдээ сэлбэг хэрэгслийг авч явахыг зөвлөж байна.
Оптик болон электрон харагч: Оптик харагч нь батарейны цэнэгийг хэмнэнэ, гэхдээ электрон харагч нь зураг авахаасаа өмнө таны дүрсийг харуулах боломжийг олгодог давуу талтай.
3.Ямар бренд сонгох вэ?
Үүн дээр их маргалдана гарна даа. Канон Найкон гээд л маргах бол энүүхэнд хүн өөрийн барьсан зүйлийнхээ талд орно. Аргагүй дээ аль ч брэнд нь байсан зургийн хэрэгсэл бол жинхэнэ гайхамшиг болтлоо хөгжсөн. Зураг буулгах товч дээр дарж шагайвчаар шагайж тухай обектийг авах цаанаа л нэг хорхой хөдлөм сайхан. Үүнд өөрийн бодлоор онолдохгүй хуваалцая. Канон Найкон Сони Панасоник бүгд л Япончууд үйлдвэрлэдэг. Камер өөрөө маш бат бөх нарийн хийцийн дагуу бараг л хулхи гэж байдаггүй тул чанар гэж үнэхээр сайн. Нэг л худалдаад авчихад хуучирч элэгдэж дуусдаг нь үнэхээр сайхан. Panasonic, Zenith, Canon, Nikon, Olympus, Sony алийг ч сонгосон таньд асуудал үүсэхгүй. ТАНЬД ГОЛ НЬ ЗУРАГ Л ҮЛДЭХ ШҮҮ ДЭЭ
4.Дуран. /Lens/ Мегапиксел болон татдаг дуран бол бүх зүйл биш
Зиа тэгээд камераа авчихаар нэг жижиг дуран юм уу мөнгө нэмээд үл ялиг дундаж дуран ирнэ л дээ. Гэтэл үндсэн камерын биенээс гадна дурангууд нь камертайгаа адил үнэтэй болчихдог. Дээр бичсэн үнэ ханш бол камертай нь дагалдаж ирэх дурантай нь хавсарган гаргасан миний тооцоо юм. Гэвч ингэлээ гээд муу зураг гарчихгүй. Дагалдаж ирдэг дурангуут ямар ч тохиолдолд ашигладаг энгийн дурангууд юм. Өмнөх үнийн дүнгүүдтэй төстэй тусна. Гэхдээ 600 доллар камер авлаа гэж бодоход дуран нь 1300 доллараар авчихад их сайхан болж өгнө. Эсэргээр нь авбал нээх сайхан зүйл мэдэр ч чадахгүйд хүрнэ. Дуран үндсэн энгийн хэрэглээнд 400 – 800 долларт тун сайхан дурангууд авчихна даа. Мэргэжлийн гэх тодотголтой нь бол багдаа 900 доллараас эхлэдэг. Үнэтэй дурангууд нь болороор хийдэг юу юу ч билээ орц материал нь нарийсаад ирэхээрээ үнэ нь өндөр болно. Ер нь дурангийн хувьсал, шинэчлэл цахилгаан хадгалагч шиг хөгжил нь удаан тул сайн дуран насан туршийн хэрэглээ болдог. Сүүлийн үед ажиглаад байхад дурангууд мотор нь сайжраад л , дуу чимээгүй хурдан авдаг гэсэн механик шинэчлэлүүд харагдаж байна.
5.Бусад хэрэглэл
Камер дуран 2 оос гадна таньд хамгийн чухал зүйл аюулгүй байдалд байх оосор бугуйн оосор сайн чанрын цүнх, дурандаа зориулан филтер буюу хамгаалалтын шил, камерын толь дэлгэц шил арчих тусгай алчуур шингэн үлээдэг бүлүүр бүгдийг нь заавал авах хэрэгтэй. Зориулалтын бус зүйл хэрэглэж Монголчилов оо 😛 камерны настай хамаарна. Мөн гэрэл/speed ligth/, камерын хөл /tripod/ нэмэлтээр авчихаж болно. Зураг хадаглах картаа зөв сонгоорой. Тоос шороо хир бурдагнаас хамгаалсан зүйлүүдийг 1 дүгээрт тавих хэрэгтэй.
6.Хаанаас худалдаж авах вэ?
УБ-д томоохон цахилгаан бараануудын дэлгүүрт байна л даа. Гэхдээ тэд бол камерыг бол цахилгаан бараа талаас нь зардаг тул тэднээс авахаа жаахан бодоорой. Каноны албан ёсны төвөөс авчихаж болно. Голомт банкны картны төвийн хажууд байрладаг. Миний мэдэхээр Мөнгөн завьяагийн тэнд ТУНА гээд дэлгүүр байдаг. Баруун 4 замын Нарантуул зочид буудлын урд талд камер шоп гэж бас байдаг. Компьютер ланд төвийн 2 давхарт Түвшин гэх хүнийг сураглаж уулзаарай. Эндээс авах нь шулуухан ямааны мах халуун дээрээ амар байдаг ч их үнэтэй байдаг. Танидаг хүмүүсээр захиулж найдвартай интернэт худалдааг сонгох нь хямд тусна. За иймэрхүү байдлаар та камерын сонголтоо хийнэ гэж бодож байна. Би тухайн үед камераа авах үед ийм асуудлуудад тулгарч байсан юм. Хүн амьтнаас асуухаар өөр өөрийнхөөр хариулж байсан ч үр дүн ердөө гарахгүй толгой эргүүлж байсан юм. Үнэ ханшаа харж байгаад 1000 доллар доторх камернууд хооронд сүр сар хийсэн дэвшил байхгүйг та бодох хэрэгтэй. Сайн камер тэдэн доллараар авна гэх нь асуудалтай юм. Үнэ өндөр байх тусам түүнийг дагаад чанар байдгыг камер бол утгаар нь таньд ойлгуулах болно.
Таньд хамгийн их сонголтонд тань нөлөөлөх хэрэгтэй сайтуудыг хүргьеhttp://www.dpreview.com/
http://snapsort.com/
http://www.digitalrev.com/
http://www.digitalcamerareview.com/
http://www.the-digital-picture.com/
Би өөрийн зүгээс санал болгох багцуудыг сонирхуулая: Минийхээр эдгээр загварууд бас дурангууд тус сайхан сонголт гэж бодож байна.Канон /Canon/ 1000 доллараас доош Canon 550D, 600D, 1100D, Sony Nex + 18-55 is дуран бусад хэрэглүүдтэйгээ багтчихдаг. Мэдээж энэ загваруудаас аль нэг нь л дээ. Үүн дээр 18-135 мм арай илүү татчихдаг бол 1000 дөнгөж л гарна. Nikon d3100 d5200 d90 эдгээрүүд маш сайхан сонголт болно. Өмнөх загварууд нь D70 D60 D3000 гэж үнэ боломжийн байх ч арай боловсронгуй хувилбарууд нь өмнөх нь 3 нь байх болно. Дурангийн хувьд канон адил хэмжээтэй авчихад давгүй. Мөн 18-200mm нэмээд өгчихвөл зиа тэгээд сайхан шүү дээ. Сая гаран төгрөгтэй бол эргэлзэж тээнгэлзэхгүй үйлдвэрлэгдсэн оныг нь харж байгаад л авчихна. Сүүлд гарсан дэвшилүүд өмнөх загваруудаа бодвол илүү боловсронгуй болох нь дамжгүй. Гэхдээ хуучин загварын шилдэгүүд нь үнэ нь хэвэндээ арай технологи нь сайжирсан хямд байх ч тийм тохиолдол маш анхааралтай судлаарай. Nikon D7000 сүүлд гарсан ч Nikon d300s ээс хямд байх ч юм уу. Энэ тохиолдолд шинэ технологийн шинэчлэл гэхээс илүүтэйгээр материал гарт эвтэйхэн байрлах удирдлагууд бат бөх байтлаар нь 300s -ийг сонгох юм.