Rainbow: Horrible dog of my ever seen


Дөлгөөхөн эелдэг ааштай, анх харахад аймшигтай ч гэлээ цаанаа л нэг дөлгөөхөн ямар ч амьтны сэтгэлийг татах нохойгоо олж авсандаа туйлын баяртай байв. Одоо манай ирээд чи нэг жилийг угтлаа. Үнэндээ чамайг би хэдэн настайг ч мэдэхгүй. Яг л төөрөлдсөн 2 бие биеэ олж ганцаардал уйтгараас нэгнийгээ аврах тавилантай байсан биз.


Тэрээр их сонирхолтой нохой шүү. Түүнийг Rainbow гэх албан нэртэй ч би Рээмбөө гэж дууддаг. Нэрийг нь дуудахад хэцүү хүмүүст Солонго гэж танилцуулна. Pug үүлдрийн нохой нь тэртээх 16 зууны үед Хятадаас Европруу бэлгэнд очиж хаад хатдын тоглоомын амьтан болсон түүхтэй. Америк, Европчууд хүүхэд хөгшчүүлтэй хамт байлгахад тохиромжтой гэж үзэн гэртээ ихээр тэжээдэг.





1 comment:

  1. https://drive.google.com/drive/folders/1yYkaeciocNiCfIBEKCWuRxrEESn4ZipA?usp=drive_link

    ReplyDelete