Media мэргэжил эзэмших



Мултимеди нь компьютерийн технологи дээр суурилсан, дуу дүрс, дизайн, төрөл бүрийн агуулга, хослуулсан шинэхэн мэргэжил юм. Орчин үеийн медиа арилжааны зах зээлд эрэлттэй байгаа юм. Төрөл бүрийн уран бүтээлчид, энэхүү салбарт түрэн орж ирж байна. Бас тэгээд их ярвигтай нь Мэдээллийн технологийн мэргэжилтэн үү гэхээр тийм!!!! Хэрэв ТВ, Радиогийн мэргэжилтэн гэвэл бас тийм!!! Өө бас тэгээд кино үйлдвэрлэлд ч гэсэн гол байр суурь эзэлсэн тууж явна шүү дээ. Энэхүү мэргэжлийг сайн эзэмшвэл орчин үеийн амьдралд салашгүй хэрэгцээ болж байна.
Мэргэжлийн нэр: Мультимедиа холбооны Технологи (Multimedia Information Technology)
Мэргэжлийн салбар: Мэдээллийн технологи, (IT) Кино үйлдвэрлэл (Film Production), Хэвлэлийн үйлдвэрлэл (Post production), Медиа агуулга (Media content)

Bachelor of science Бакалаврын сургалтын хичээлүүд

Бакалаврын зэрэг нь 3 – 4 жил үргэлжилдэг ба Монгол оюутнуудын хувьд суурь боловсролын хичээлүүдийг давхар үзсэн байх хэрэгтэй байдаг. Гадаад орнуудад бол 3 жилээр зарим нэг ерөнхий эрдмийн хичээлийг хасан хичээллэдэг байна. Энэ чиглэлээр бакалаврын зэрэг олгож байгаа сургуулиас ШУТИС, СУИС, Aptech world, Huree ICT, Улаанбаатар, Раффлес, гэх мэт сургуулиудад байдаг. Хар зураг, Англи хэл, Математикийн оноогоор тэнцүүлэн элсүүлдэг.
Монгол улсын хэмжээнд энэ чиглэлээр дагнасан сургууль байдагүй ч өөрсдийн гэсэн цөөн тэнхимтэй байдаг. Энэ чиглэлээрээ Япон, Канад, Франц Америк мэргэжилтэнгүүд давамгайлдаг. Ялангуяа Канад дахь Францчууд холивуудын түвшинд хүртэл хөгжүүлсээр ирсэн. Нэгэнтээ мэргэжлийнхээ талаар товч мэдээлэл авсан бол энэ дотроо ямар ямар мэргэжил бас салбаруудыг агуулж байдаг талаар сонирхоё

Digital Film Maker буюу Орчин үеийн кино бүтээгч (ТВ, Кино студи)
3D designer буюу 3 хэмжээст дизайн бүтээгчид (Кино үйлдвэрлэл, Тоглоом хөгжүүлэлт, Хүүхэлдэйн кино, Барилга, гэх мэт…)
Creative designer буюу бүтээлч дизайнерууд (Сонин болон Сэтгүүл, Хэвлэл, Веб, Маркетинг гэх мэт…)

Маркетингийн цогц шийдэл дотор, веб дизайн болон, хэвлэлийн болон брэндийн ажлууд яалт ч үгүй ордог. Байгууллагын өнгө төрх, брэндийн нүүр царай, сонин сэтгүүлийн дизайн бүтээдэг юм.

Media study буюу Медиа сургалт

Орчин үед сургалтын системд интерактив хичээлүүд гол байр суурь эзлэх бөгөөд, дуу дүрс өөрөө судлах бүхий л бололцоог хангаад өгдөг. Мөн байгууллагын тайлан тооцоо, инфографик, танилцуулга диск гэх мэт интерактив зүйлүүдийг тусад нь хийдэг мэргэжилтнүүд байдаг.

Дууны инженер (Sound engineering)
Уран бүтээлч нар бол бас биш учир нь хөгжмийн хүмүүс гэхээс илүүтэйгээр техник тоног төхөөрөмж талруугаа мэргэжилтэн болдог. Дөнгөж элсэж байгаа хүн харах өнцөг, мэдрэмж сайн байхад эзэмшихэд хамгийн сонирхолтой мэргэжил гэж дурдъя. Өнгө төрх таны хийсэн зүйлээс шалтгаалан хүн болгоны нүдэн дээр байх нь хэчнээн гайхалтай билээ.

Үргэлжлэл бий..